Өнөөдөр өглөө агаарын чанар 1-р хороололд 500-г давсан буюу маш аюултай түвшинд байна
Өнөөдөр /2025.01.06/ 09:00 минутаас 09:30 цагийн үед агаарын чанар 1-р хороолол, Толгойтод агаар бохидол их байна. Харин Дамбадаржаа, Хайлааст, Яармагт агаар "бохирдолтой" байгаа юм.
Тухайлбал, 1-р хороолол орчимд агаарын чанарын индекс 500-г давсан байна.
Стандартаараа 500-аас дээш болсон бол маш аюултай түвшинд хүрсэн байна гэсэн үг гэдгийг мэргэжилтнүүд сануулаад байгаа юм.
Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.
Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай.
Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.