Нарны гүүрний уулзварт өөрчлөлт оруулах зохицуулалтыг хойшлуулжээ Нарны гүүрний уулзварт өөрчлөлт оруулах зохицуулалтыг хойшлуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нарны гүүрний уулзварт өөрчлөлт оруулах зохицуулалтыг хойшлуулжээ

2025 оны 1 сарын 06

Arslan.mn

Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс өнөөдөр /2025.01.06/ зарим замын уулзварт өөрчлөлт оруулна гэж мэдээлсэн ч хойшилжээ.

Тодруулбал, зүүн болон буцаж эргэх үйлдэл хийж байгаа автомашины 56.5 хувь буюу 1328 тээврийн хэрэгсэл нь тухайн уулзварын гэрлэн дохионы зохицуулалтын горимоос давсан хугацаа шаардаж байгаагаас Өгөөж, Баруун 4 зам, Бөмбөгөр, Хүнсний 1-р дэлгүүр, Гэсэр сүмийн уузварын нэвтрүүлэх чадварыг бууруулж, улмаар Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Залуучуудын гудамжаар дамжин хотын төвөөс урагшаа Хан-Уул дүүрэг рүү зорчих хөдөлгөөнийг удаашруулдаг.

Иймд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тухайн уулзварын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хөдөлгөөн зохион  байгуулалт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байсан юм.

Түүнчлэн нийтийн тээврийн Ч:61 ТЭЦ 3-Офицеруудын ордон чиглэлд өөрчлөлт оруулах байсныг ч хойшлуулжээ.

Механик тээврийн сургуулийн уулзварын хойд талаас цагт дунджаар 2,351 тээврийн хэрэгсэл нэвтэрч эдгээрээс 1,328 буюу 56.5 хувь нь зүүн болон буцаж эргэх үйлдэл хийдэг байна. Уг буцаж эргэх хөдөлгөөнийг хориглох зохицуулалт хийхээр төлөвлөсөн байсныг танилцуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660989
1 эможи

keyboard_arrow_up