50МВт-ын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490 МВт эрчим хүч нийлүүлжээ 50МВт-ын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490 МВт эрчим хүч нийлүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

50МВт-ын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490 МВт эрчим хүч нийлүүлжээ

2025 оны 1 сарын 06

Arslan.mn

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлжээ.

Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай, 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц өнгөрсөн сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Ингэснээр өдөрт дунджаар 25 мянган өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлнэ. Таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.

“Монхорус интернэшнл” ХХК энэ хуримтлуурыг барьсан. Энэ станц нийт дөрвөн блоктой. БНХАУ-ын  “Энвижн энержи” ХХК-ийн тоног төхөөрөмжтэй энэ станцад 27 ширхэг багц батарей бий. Батарей хуримтлуурын станц нь эрчим хүчний хэрэглээ бага шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчний хэрэглээ өндөр оройн цагт цахилгаан эрчим хүч нийлүүлдэг.

Тус станц нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, цэвэр ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661009
0 эможи

keyboard_arrow_up