ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно
Нэгдүгээр сарын 7-ны Мягмар гаригт болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
08:30 цагт: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг МХАҮТ-д болно.
11.00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны хуралдаан тус тус болно.
12.00 цагт: УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаан болно.
14.00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан болно.
14.30 цагт: УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаан болно.
15.00 цагт: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаан болно.
-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.