Шинээр байгуулсан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирлаар З.Төмөртөмөөг томилжээ
2025 оны 1 сарын 07
Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө хариуцан ажиллахаар болжээ.
Тодруулбал, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох тогтоолыг тус компанийн ТУЗ-өөс гаргаж, тамга тэмдгийг гардуулан өгчээ.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
661019
0 эможи
Zochin
2025-01-07 11:45
Ene hun ene ajiliig hiij chadah u
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: