32-ын тойрог, МУИС, Зоос гоёлын уулзвар зэрэг 13 байршлын уулзварыг өргөтгөнө 32-ын тойрог, МУИС, Зоос гоёлын уулзвар зэрэг 13 байршлын уулзварыг өргөтгөнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

32-ын тойрог, МУИС, Зоос гоёлын уулзвар зэрэг 13 байршлын уулзварыг өргөтгөнө

2025 оны 1 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ЕБ-ын сургууль, цэцэрлэг болон нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн нөхцөл байдлын, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ.

Өнөөдрийн байдлаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” нь трамвай, авто замын ангилал, зэрэглэл дээшлүүлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг арван төслийн зураг төсвийг гаргаж байна. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа хүртэл явах трамвайн дундаж хурд 20-40 км/цаг бөгөөд нэг чиглэлд 1300 орчим хүн зорчих боломжтой. Уг төслийн зураг төсвийг ирэх сард батлуулахаар ажиллаж байна.

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 13 байршилд уулзварыг өргөтгөнө.Үүнд 32-ын тойрог, МУИС-ийн уулзвар, Зоос гоёлын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Хөгжим бүжгийн коллежийн уулзвар, МИС-ийн уулзвар зэрэг багтсан. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, ирэх сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байна. Харин төсвийг ирэх сарын 20-нд боловсруулж дуусгана” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661144
1 эможи

ард
2025-01-13 16:23
хаана ямар байршилд хичнээн сургууль цэцэрлэг байригдах бэ тодорхой мэдээлэл өгөөч ээ
keyboard_arrow_up