ҮЙЛ ЯВДАЛ: Автобусны тариф 1000 төгрөг болох талаар мэдээлнэ
Өнөөдөр болох үйл явдлын тойм:
11:00 цагт: Төрийн албаны цахим системийг танилцуулах уулзалт Татварын Ерөнхий газрын хурлын танхимд болно. Утас 99012549
11:00 цагт: Нийтийн тээврийн бодлогын газраас тээврийн шинэ систем болон 1000 төгрөгөөр зорчих болсон талаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын Б байр, 4 давхрын хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99104180, 88013245
13:00 цагт: УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр МҮХҮАТ-д болно. Утас: 88444121, 99034043
13:30 цагт: АТГ-ын Олон нийтийн төвд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгнө. Утас: 80750912, 86863930
19:00 цагт: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжим Монгол уран бүтээлийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.
-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
Хилийн чанадад:
-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.








