Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо бохирын шугам хальжээ
2025 оны 3 сарын 14
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт ирсэн.
Дуудлагын дагуу холбогдох хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон юм.
Мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэй байршил дээр нь ажиллаж, энэ сарын 14-нд буюу өнөөдөр үүрийн 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан.
“Опен хаус” ХХК болон бусад орон сууцны контор орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

662190
0 эможи
ард
2025-03-14 15:53
Жил болгон өвөл зунгүй хальж хөлдөж байдаг энэ бохирын шугамыг шийдвэрлээчээ, халих болгонд л хүн хүч техник ажиллана, хамгийн гол нь халдаргүйжүүлэлт эрүүл ахуй тал дээр бохир шүү дээ

ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: