Х.Нямбаатар: Хийн түлшинд шилжсэн айлд сар бүрд 100 мянган төгрөгийн татаас олгоно Х.Нямбаатар: Хийн түлшинд шилжсэн айлд сар бүрд 100 мянган төгрөгийн татаас олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм 15°C 3449.0₮
03 сарын 21, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Хийн түлшинд шилжсэн айлд сар бүрд 100 мянган төгрөгийн татаас олгоно

2025 оны 3 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоолыг баталлаа. Нийслэлд 200 гаруй мянган айд хатуу түлш хэрэглэдэг. Мөн 804 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Мөн цахилгаан станцууд зэрэг эх үүсвэр агаарыг бохирдуулж байна. 

Энэ утгаараа 2025-2026 онд өвөлжилтийг бэлтгэх 32-50 мянган айлуудыг хийд шилжүүлэх тогтоолыг баталлаа. Ингэхийн тулд айл өрхүүд хатуу түлшнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд хийн зуухыг байрлуулах, дулааныг шийдэхээр боллоо. 

Хатуу түлшнээсээ сайн дураар татгалзсан айл өрхүүдийг хийн түлш рүү шилжүүлнэ. Дулаан авах улиралд сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгоно.

Хийн түлшид шилжвэл 9-р сарын 15-аас 5-р сарын 15-ныг хүртэл 100 мянган төгрөгийн татаас олгоно. Энэ айл өрхүүдэд яам тус бүр дулаалгын ажилд анхаарлаа хандуулахыг үүрэгдэнэ. " гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662267
0 эможи

keyboard_arrow_up