Х.Нямбаатар: Төв зам дагуу ТҮЦ-үүдээ нүүлгэ. Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдийг энэ долоо хоногт цэгцэл Х.Нямбаатар: Төв зам дагуу ТҮЦ-үүдээ нүүлгэ. Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдийг энэ долоо хоногт цэгцэл
Сонгууль 2024 7 хоногийн тойм 17°C 3449.0₮
04 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Төв зам дагуу ТҮЦ-үүдээ нүүлгэ. Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдийг энэ долоо хоногт цэгцэл

2025 оны 4 сарын 04

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар "Хороодын Засаг дарга хороондоо эзэн болж, нутаг дэвсгэрийнхээ өнгө, үзэмжийг сайжруул" гэсэн үүрэг даалгаварыг дүүргийн засаг дарга нарт өглөө.

Тэрбээр, "Хашаандаа хог овоолж, газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа газар эзэмшигчдийн газар эзэмших эрхийг цуцал. Ихэнх нь авлигаар, ар өврийн хаалгаар газар авчихсан. Газар дээрээ хог овоолж, агуулах сав болгочихсон. Замын трасс үзээд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хойд талын гэр хорооллын гудамжаар явлаа. Эзэнгүй удсан машин, энд тэнд байгаа төмрийн сэг, ашиглахаа больсон дугуй, овоолсон хогоо цэгцэл. Гудамжуудаараа явж үз. Хорооны Засаг дарга нар хороондоо эзэн болмоор байна. Засварын төвүүд гээд гаднаа бүх хогоо овоолчихдог байж болохгүй. Хяналтын улсын байцаагчид Засаг дарга нараас ирсэн дуудлага, мэдээллийн дагуу хяналт тавьж ажилла. Төв зам дагуу байршилтай ТҮЦ-үүдээ нүүлгэ. Сүхбаатар дүүрэг Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдийг энэ долоо хоногт цэгцэл." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662584
1 эможи

Иргэд
2025-04-07 09:48
Их тойруу зам дагуу навсайсан хашаа хотхон руу орох зам явган хүний зам их хэцүү юмаа үүн дээр анхаарч туслаач
Зочин
2025-04-04 17:23
Эх нялхасын баруун талд барилга байраад бна үүнийг шалгаад өгөөч,уул нь машины зогсоолоор ашиглаж бсан
ахмад настан
2025-04-04 17:19
Багшийн дээдийн урдуур явган хүмүүс амь өрсөж л явдаг, яг автобусны буудлын талбай ТҮЦ-д эзлэгдээд төв замын автобус, арын туслах замын машинд дайруулчих гээд үнэхээр хэцүү байдаг юм. Өдөр бүр сургуулийн хүүхэд авч автобусанд суудаг болохоор зовлонг сайн мэднэ. 1111 олон удаа хэлсэн тоодоггүй юм билээ. Хотын даргад баярлалаа, ийм зөв шийдвэр гаргаад байвал дэмжилгүй яах вэ.
ТҮЦ
2025-04-04 12:24
Та нараас юм гуйлгүй олон хүн тэжээж байгаа шүү, оронд ажлын байр гаргаж өг
keyboard_arrow_up