Барилга барих болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо Барилга барих болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм 14°C 3449.0₮
04 сарын 13, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Барилга барих болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоолоо

2025 оны 4 сарын 05

Arslan.mn
Нийслэлийн Хяналт шалгалтын газраас долоон шатахуун түгээх станцад улсын байцаагчийн албан даалгавар өгч, үйл ажиллагааг нь түр зогсоолоо.

Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тод петролиум” ШТС нь газрын зөвшөөрөлтэй. Гэсэн хэдий ч Хот байгуулалт, хотын стандартын газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул улсын байцаагчийн албан даалгавраар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн хэмжээнд 270 шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулж байна. НШХГ-аас өнгөрөгч аравдугаар сараас эхлэн эдгээр ШТС-уудад урьдчилсан хяналт шалгалт хийж, 47 ШТС-ын зөрчлийг илрүүлсэн. Мөн үүнээс барилга барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоож, торгуулийн арга хэмжээг авлаа. 

“Тод Петролиум” ШТС-ын хувьд газрын зөвшөөрөлтэй хэдий ч хот байгуулалтын стандартын дагуу албан ёсны барилгын зөвшөөрөл аваагүй нь илэрсэн. Тиймд, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авсан. Мөн гурван сарын хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, зөвшөөрлөө авахыг үүрэг болголоо. Хэрэв заасан хугацаанд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тус ШТС-ын үйл ажиллагааг хааж, газрын зөвшөөрлийг хүчингүй болгох юм” гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662600
0 эможи

keyboard_arrow_up