Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 8°C 3449.0₮
04 сарын 26, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

2025 оны 4 сарын 08

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.

Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662646
0 эможи

Иргэн
2025-04-08 23:04
Эртхэн Болиосой!!!
keyboard_arrow_up