Баянгол дүүрэгт ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна
2025 оны 4 сарын 08
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ.
Ингэхдээ эхний ээлжинд удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан болон эзэн тодорхойгүй (үйл ажиллагаа явуулдаггүй) ТҮЦ-үүдийг нүүлгэж байгаа бөгөөд өчигдөр:
- 6-р хороо, "Жэм молл" худалдааны төвийн зүүн талд автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулсан 1 ТҮЦ,
- 13 дугаар хороо, Хасбаатарын гудамж, "Дархан нэхий" худалдааны төвийн ард зөвшөөрөлгүй байршуулсан 1 ТҮЦ,
- 13-р хороо, Ард Аюушийн гудамж, "Хишиг" төвийн урд талд зөвшөөрөлгүй байршуулсан 1 ТҮЦ,
- 15-р хороо, Байгаль эх цогцолбор талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 1 гээд нийт 4 ТҮЦ-ийг нүүлгэлээ.
Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан нийт 289 ТҮЦ байгаагаас 44 ТҮЦ нь удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан болон эзэн тодорхойгүй байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662648
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: