У.Өнөрцэцэг: “Ambassador” хотхон орчимд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж байна У.Өнөрцэцэг: “Ambassador” хотхон орчимд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм 22°C 3449.0₮
04 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

У.Өнөрцэцэг: “Ambassador” хотхон орчимд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж байна

2025 оны 4 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хотын стандартыг мөрдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ. Уг зөрчлийг арилгаснаар Буянгийн замаас Юнескогийн гудамж буюу иргэдийн хэлж заншсанаар Натурын зам руу нэвтрэх авто замын хөдөлгөөнийг чөлөөтэй болгож байгаа юм.

Зөрчлийн талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Хяналт шалгалтын эхний үе шатыг гуравдугаар сарын 14-28-ны хооронд зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 455 зөрчил илэрсэн. Үүний 60 хувийг арилгаад байна. Ийнхүү хоёрдугаар үе шатны хүрээнд өнөөдөр “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарц нээлээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг үе шаттай арилгаж байна” гэлээ.  

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662650
1 эможи

keyboard_arrow_up