Зөвлөлийн хурлаар гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах талаар хэлэлцлээ Зөвлөлийн хурлаар гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах талаар хэлэлцлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зөвлөлийн хурлаар гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах талаар хэлэлцлээ

2025 оны 4 сарын 09

Arslan.mn

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын дарга, Зөвлөлийн дарга А.Баяр танилцуулж, хуралдааныг эхлүүлэв. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн хүрээнд гэр, орон сууцаа дулаалж, дулаан алдагдалгүй болгох, хатуу түлшийг хэрэглээнээс халсан өрхүүдэд нэг удаа тоног төхөөрөмж үнэгүй суурилуулах болон бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээний үнийн урамшуулал олгох талаар тусгажээ. Ингэхдээ сарын хэрэглээнээс хамаарч нэг өрхөд сард 50-250 мянган төгрөгийн урамшуулал олгох байна. Эхний ээлжид нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тухай бүсийн айл өрхүүдийн хэдэн хувь нь байшинд амьдардаг, гэрт амьдардаг, дулаалгыг хэрхэн хийх, аль өрхөд цахилгаан, аль өрхөд хийн түлшний төхөөрөмж суурилуулах талаар нарийн судалгааг ажлын хэсэг гаргаж хийх байна. Мөн дулаалгыг нийслэлийн зүгээс хийх бөгөөд тухайн өрх гадна фасад болон үүдний амбаарын хэсгийг заавал хариуцах байна.

Харин НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Отгонболд “Нийслэлийн 52 мянган өрхийг ямар шалгуураар сонгосон, алслагдсан дүүргүүдийн өрхийг хэрхэн хамруулах, төсөл хэрэгжсэн эхэлсэн тохиолдолд наад зах нь хийн буюу газ ашиглах, төхөөрөмжийг зөв хэрэглэх тал дээр хэн хяналт тавих вэ. Урамшуулалд хэчнээн төгрөг зарцуулах вэ” гэдгийг тодруулав. Мөн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн “Айл өрхүүдэд хэдий хугацаанд урамшуулал өгөх, урамшууллыг хэрэглээнд бус дулааны алдагдлыг буруулах зорилгоор хийсэн дулаалгын материал, төхөөрөмжийн үнэд ч юм уу өгөх боломжтой юу. Тэгвэл урамшууллаас илүү эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой” хэмээн тодрууллаа. 

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар дараах хариултыг өглөө. Тодруулбал, айл өрхүүдийг сонгохдоо бүсээр нь буюу агаарын бохирдол ихтэй хэсгийг сонгосон бөгөөд Нийслэлийн Засаг дарга, дүүрэг, хороодын Засаг дарга болон өрх гэсэн гурвалсан гэрээг байгуулна. Гэрээний дагуу хяналтын ажлын хэсэг ажиллах байна. Ялангуяа хийн түлшний төхөөрөмж суурилуулах ажилд Азийн сантай хамтарч сургалт явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сургалтад зөвхөн өрхөөс гадна онцгой, цагдаа, төрийн албан хаагчид, салбарын мэргэжилтнүүдийг хамруулах байна. Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн О.Зундуйдорж хийн хэрэглээний талаар иргэд дутуу дульмаг мэдлэг, мэдээлэлтэйгээс үүдэн сөрөг ойлголттой буюу айдастай байгаа. Тиймээс энэхүү төслийн хариуцагчид болон салбар мэргэжлийн байгууллагууд иргэдийг зөв мэдээллээр хангах чухал байна гэдгийг онцлон санал хэллээ. Улмаар Зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай болон бусад асуудлыг НИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:

  1. “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай
  2. Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  3. Барилга, байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
  4. “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн талаарх танилцуулга
  5. “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  6. “КОП-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг батлах тухай
  7. Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
  8. “Туулын хурдны зам”-ын төсөл арга хэмжээний төсөвт, өртөгт өөрчлөлт оруулах тухай
  9. Орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх тухай

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662678
0 эможи

Nick Mike
2025-04-09 21:49
RECLAIM BACK LOST BITCOIN BACK FROM BROKERS SCAMMERS  I incurred a significant financial setback, losing $1.2 million in Bitcoin and USDT. It was as if I was dreaming. I was left in shock, my hope of recovering the money dwindling. Despite my efforts with authorities. I started searching the internet for a legitimate and genuine recovery expert to recoup my stolen funds in USDT. One month after the incident, while researching online, I discovered an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Its expertise in crypto recovery. I reached out to them and was astonished by the efficiency and professionalism of their team. Employing sophisticated software tools, they was able to totally retrieve my funds using his recovery tools and tech prowess. It was a smooth and swift service. I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to anyone who has been a victim of Bitcoin scams. With their team of experienced professionals and cutting-edge technology, they can help you recover your lost funds quickly and efficiently. Contact them today for a free consultation. WhatsApp 1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
keyboard_arrow_up