Давхар дээлтэй НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан ₮2,5 ТЭРБУМЫН ХОЁР ОРОН СУУЦТАЙ, ₮320 саяын авлагатай Давхар дээлтэй НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан ₮2,5 ТЭРБУМЫН ХОЁР ОРОН СУУЦТАЙ, ₮320 саяын авлагатай
10 сарын 13, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Давхар дээлтэй НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан ₮2,5 ТЭРБУМЫН ХОЁР ОРОН СУУЦТАЙ, ₮320 саяын авлагатай

2026 оны 10 сарын 07

Arslan.mn

18 насны төрсөн өдрөөрөө МАН-д элсэж, намын батлах өвөртөлсөн М.Энхболдын охин Э.Хулан Улс төрийн карьераа намын анхан шатнаас эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн (СХД) ИТХ-ын төлөөлөгчөөр 2016, 2020 онуудад дараалан сонгогдож байв. Улмаар 2024 оны орон нутгийн сонгуулиар СХД-ээс МАН-ын нэрсээр өрсөлдөж, Нийслэлийн ИТХ-ын (НИТХ) төлөөлөгчөөр сонгогдсон юм. 

Нэг цагт тэрээр “Түлшний хяналтын газар” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн, “Хөрөнгө оруулалтын газар” НӨҮГ-ийн ТУЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч гэх зэргээр ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ ажилласан нь олны хэл амыг их таталсан билээ. 

Тэгвэл өнөөдөр Э.Хулан Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр нийслэлийн хэмжээнд спорт цогцолборууд, ахмадууд болон хүүхэд залуучуудын дасгал хөдөлгөөний орчныг нэмэгдүүлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байгаа юм.

"Давхар дээлтэй" Э.Хулан төлөөлөгчийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮93 сая
Гэр бүлийн орлого: ₮65 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,5 ТЭРБУМ /Орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮250 сая /Toyota, Land Criuser 300/
Мал аж ахуй: ₮56 сая / Хонь-50, Адуу-5, Үхэр-10, Адуу-19 /
Газар: ₮25 сая буюу үнэлгээгүй /Өмчлөх-007га-1, Эзэмших-700м2-1 нийт хоёр ГАЗАРТАЙ /

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮268 сая
Авлага: ₮320 сая
Зээл: ₮600 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670979
0 эможи

Зочин
2026-10-08 11:25
Яагаад болохгүй гэж. Ийм хачин юм бичихээ болиоч ээ. Тэгснээс гапныхан Монголоор дүүрч БАЙГААД ХЯНАЛТ ТАВЬ. сҮҮЛИЙН ХЭД ХОНОГТ дУРСЛАХ УРЛАГИЙН МУЗ?ЙН УРЬД ЗАМЫН УРЬД dgajlglmga FACE байрнаас /2 удаа харав/ үүргэвч дээр нь онгоцц руу суудалд авч суух зүүлттэй бичигтэйгээ оор ирсэн 8 ба 12 эрэгтэй эмэгтэй залуус гарч тэр гудамжаар баруун тийш явсаар УРть цагааны гудамжийг тойрох юм. Тэд эвгүй царай зүстэй бус, ч хувцас хунар цэвэрхнээс бус тааруу залуус байна. Хоорондоо ярьж буйг нь харахад солонгос ууд юмуу Бьетнамчууд болов уу. Ийм байдлаар хятад залуус ч нийслэлийг дүүргэлээ. Энд бүгд анхаармаар байна. Хятад бөөний дэлгүүр, хятад үсчин хүртэл байна.
keyboard_arrow_up