Л.Хосбаяр: Баянгол зочид буудлын автобусны буудлын орчмын иргэдийн зорчих боломжийг хязгаарласан барилгын ХАШЛАГЫГ БУУЛГАНА Л.Хосбаяр: Баянгол зочид буудлын автобусны буудлын орчмын иргэдийн зорчих боломжийг хязгаарласан барилгын ХАШЛАГЫГ БУУЛГАНА
10 сарын 13, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Л.Хосбаяр: Баянгол зочид буудлын автобусны буудлын орчмын иргэдийн зорчих боломжийг хязгаарласан барилгын ХАШЛАГЫГ БУУЛГАНА

2026 оны 10 сарын 08

Arslan.mn

Иргэдийн аюулгүй, эрсдэлгүй зорчих боломжийг хязгаарласан хамгаалалтын бүсийг яаралтай буулгахаар болсноо Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээллээ.

Тэрбээр "Иргэдээс сүүлийн үед Баянгол зочид буудлын автобусны буудлын орчимд иргэд осолд орж болзошгүй хүндрэлтэй байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Газар дээр нь очиход тус буудлын хажууд барьсан барилга гаднах фасадаа хийсэн атлаа түр хамгаалах хаалтаа буулгалгүй, буудал руу түрж хийснээс үүдэн иргэд автобус ирж буйг харах боломжгүй болгосон байна. Тиймээс Нийслэлийн Хяналт шалгалтын газартай хамтран ажиллан, компанид яаралтай мэдэгдэл хүргүүлж, иргэдийн аюулгүй, эрсдэлгүй орчинд үйлчлүүлэх боломж олгох ажлыг яаралтай хийхээр болов" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671000
1 эможи

Зоко
2026-10-09 23:35
Олон жил байна даа наад заваан хаалт чинь.Барилга барьж буй компани нь өөрсдөө буулгачихвал зүгээр л юм даа
А
2026-10-09 22:41
Зөв зөв
Зочин
2026-10-09 18:34
Замд тулгаж барилга барихаа болимоор юм. Барилгын өндрөөс хамааруулаад машин замаас хэдэн метрт барилга барихийг тогтоож өгдөг баймаар байна. Машин замын хажуугаао эхлээд ногоон байгууламж дараа нь явган хүний зам байх ёстой. Мөн зам өргөтгөх боломжтой байхаар тооцож норм дүрмийг хотын хэсэг тус бүрээр гаргаж мөрдүүлмээр байна. Хотын ерөнхий архитектор гэдэг хүн яг юу хийгээд цалин авч байгаа вэ? Хөдөө орон нутагт ч мөн норм гаргаж мөрдүүлэх хэрэгтэй.
2026-10-09 17:45
Олон жил хөдөлгөан хязраарлаж бохирдуудсан зам эвдсэг бүх төлбөрийг ав хятад эзэнтэй гэхээр л айчих юм хөөж гөргөж байшинг төрд ав
Зочин
2026-10-09 17:12
Наад барилгын сдаагаар хийлгээч.
Зочин
2026-10-09 16:39
Энэ .рхш Ннэ Энэ хашлага саад болдог дэндүү т Их удсан
Зочин
2026-10-09 16:27
Тийм шүү. Энэ хашлага, тулгуур хашаа бараг 110 гаруй жил боллоо ш дээ.
Зочин
2026-10-09 13:45
Ийм газрууд олон байгаа шд, хотынхоо орчин нөхцөлтэй байнга танилцаж зөрчлийг дор нь арилгадаг болох хэрэгтэй. Амар тайван байх нөхцөл муу шд. Хог шороо тоос эвдэрхий хэмхэрхий задгай зайднаасаа салмаар бна
И
2026-10-09 11:23
Одоо л харждээ, Багадаа 10 жил боллоо, кармаачид цугладаг , хэцүү газардаа
keyboard_arrow_up