Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ухаалаг улаанбаатар ажиллаж эхэлжээ

2014 оны 1 сарын 07

Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн удирдлагаас “Смарт сити” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн, туршлагатай боловсон хүчин бүхий судалгааны баг өнгөрсөн жилээс ажлаа эхлүүлж, “Смарт сити” хөтөлбөрийг нийслэлд нэвтрүүлэх боломж байгааг судалсан байна. “Смарт сити” хөтөлбөр хэрэгжсэнээр төрийн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг онлайнаар шууд авах боломж бүрдэхээс гадна, төрийн үйлчилгээ цэвэр тунгалаг болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг гар утаснаасаа, байгаа газраасаа авах боломжийг “Смарт сити” бүрдүүлдэг учраас дэлхийн хотуудын үйлчилгээгээ иргэддээ ойртуулсан хамгийн төгс шийдэл “Смарт сити” болсон байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын 500 гаруй хот “Смарт сити”-г үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Улаанбаатар хот 2020 он гэхэд Ухаалаг хотуудын тоонд орж, үйлчилгээндээ “Смарт Сити”-г бүрэн нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
69
0 эможи
keyboard_arrow_up