Нөөцийн мах худалдаанд гарлаа
Нөөцийн махыг 2013 оны сүүлчээр худалдаанд гаргасан бөгөөд 2014 он гараад эрэлт нь ихэсч байна. Сар шинийн баяр дөхөж махны хэрэгцээ ийнхүү нэмэгдсэнээс гадна зах зээлд махны үнэ өндөр байгаа аж. Энэ жилийн хувьд 14 мянган тонн нөөцийн махыг нийслэл, Дархан, Эрдэнэт хотод худалдаанд гаргах бөгөөд одоогийн байдлаар хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн хүсэлтээр мах нийлүүлж байна. Үүнээс нийслэлд “Эй Эн Ди Эм” ХХК, “Баатарууд тэнгэр” ХХК-иуд тус бүр зургаан мянган тонн мах, Дархан, Эрдэнэт хотуудад тус бүр нэг мянган тонн мах нийлүүлэх ажээ. Иргэдийн хувьд нөөцийн махыг олж авахад хэцүү, хаагуур худалдаж байгаа талаарх мэдээлэл бага байгаа юм. Нөөцийн махыг худалдаанд гаргаад хоёр долоо хонож байгаа талаар албаны хүн хэллээ.
Нөөцийн махыг худалдаж буй цэгүүдээс дурдъя.
• “Цэцэнхангай” ХХК-ийн Цэцэн хангай дэлгүүр /БЗД, Зургадугаар хороо, ЭТӨЧ өөрийн байр/
• “Жавхлант хүнс” ХХК-ийн Жавхлант дэлгүүр /БЗД, 12 дугаар хороо, Жанжины 24-612 тоот/
• “Цастын өвөр” ХХК-ийн Цастын өвөр /14 дүгээр хороо, Ахмадын хороолол/
• “Номин”-гийн сүлжээ дэлгүүр
• “Дүүхээ” ХХК
• “Баясах” супермаркет
• “Friendly mart” сүлжээ дэлгүүрээр худалдахаас гадна нийслэлийн дүүргүүдийн хороо бүрт байрлах дэлгүүрүүдээр худалдаж буй ажээ.