Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХУД Засаг дарга Ж.Ганхуяг 2,3-р хороодын

2014 оны 9 сарын 18

ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг  2,3-р хорооны барилгажуулах шийдвэр гарсан  20-н байрны дарга нар, хорооны удирдлагууд, Төрийн бус байгуулгуудын төлөөлөлийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь Нийслэлийн засаг даргын 2014 оны 08 дүгээр сар 15 ны А/709 тоот захирамжын дагуу байгуулагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг барилгажуулах журмын дагуу байгуулагдсан үнэлгээний хороонд сууц өмчлөгч иргэдийн төлөөлөлийг сонгох явдал байсан юм. Тус хороодын барилгажуулах шийдвэр гарсан 20 байрны дарга нар хороо тус бүрээс 1 хүн буюу нийт 2 хүнийг оруулах саналыг дэвшүүлж байлаа. Ийнхүү 7 хоногийн дотор санал болгож буй 2 хүний нэрийг тодруулан Засаг дарга Ж.Ганхуягт танилцуулахаар болсон байна. Үнэлгээний хороог Засаг дарга Ж.Ганхуяг ахалж ажиллахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8944
0 эможи
keyboard_arrow_up