Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг жил бүр зохион байгуулна

2014 оны 2 сарын 03

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран анх удаа нийслэлийн иргэд, жуулчдад зориулж “Улаанбаатарын өвөл-2014” үйл ажиллагааг 02 дугаар сарын 02 буюу Шинийн гуравны өдөр Туул гол дээр зохион байгууллаа.  Өвлийн наадмын үеэр мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны тэмцээн, тэшүүрийн болон уран гулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан, Улаанбаатар чуулга, Хөсөгтөн, Жонон хамтлагийн тоглолт, Торно салоны загварын үзүүлбэр, бартендерийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Өвлийн баярт хүрэлцэн ирсэн иргэддээ зориулан Хан-Уул дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид халуун хоол, ундаагаар үйлчилж тэшүүр, чарга, өвлийн дугуйны түрээсийн үйлчилгээ гарсан юм.
Эртнээс нааш Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалыг сэргээсэн, шинэлэг байдлаар зохиогдсон уг наадамд гадаад, дотоодын иргэд болон манай улсад суугаа Олон Улсын, дипломат байгууллагынхан оролцлоо.  
Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог, давуу талаа гаргасан аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг зохион байгуулж жуулчдыг татдаг. Улаанбаатар хот анх удаа Өвлийн наадам зохион байгуулснаараа өөрийн гэсэн өвлийн аялал жуулчлалын эвенттэй болж байгаагаараа онцлог юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
214
0 эможи
keyboard_arrow_up