Кёкүшюүзан Д.Батбаяр нэгийн даваанд өвдөг шороодлоо
2022 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн аварга, арслан цолтон тэргүүлсэн хүчит 1024 бөх зодоглож байна.
Энэ жилийн наадамд мэргэжлийн сүмо бөхийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүшюүзан Д.Батбаяр зодоглолоо. Тэрбээр нэгийн даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын заан Н.Мөнхжаргалтай оноолт таарав. Хоёр дахь барилдаанд Улсын начин Н.Мөнхжаргал давж, туг тойрлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638632
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: