Монгол Улсын ЗААН цолны болзлыг ТАВАН бөх хангалаа Монгол Улсын ЗААН цолны болзлыг ТАВАН бөх хангалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын ЗААН цолны болзлыг ТАВАН бөх хангалаа

2022 оны 7 сарын 12

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа өндөрлөлөө.

Шөвгийн 16 бөхөөс таван бөх Монгол Улсын ЗААН цолны болзлыг хангав. 

Долоогийн даваанд:

  • Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, улсын начин Б.Серик улсын заан П.Анарыг
  • Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр улсын арслан Ц.Содномдоржийг
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Н.Золбоог 
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай улсын начин О.Мөнх-Эрдэнийг 
  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын харцага Б.Зоригтбаатарыг тус тус давж, Монгол Улсын ЗААН цолны болзол хангалаа.

Ийнхүү М.Лхагвагэрэл цэргийн арслан цолоос улсын заан болж байгаа бол Б.Серик долоо давж Баян-Өлгий аймагт 76 жилийн дараа улсын Заан цол авчирч байна. Түүнээс өмнө 1946 онд Терликбайн Абдигажы улсын наадмаас Заан цол хүртэж байжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638651
0 эможи

keyboard_arrow_up