Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс борлуулж эхэлнэ Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс борлуулж эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс борлуулж эхэлнэ

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Ардын хувьсгалын 102 жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн.

Өнгөрсөн жилээс бүх тасалбар захиалгыг цахим болгосон талаар нийслэлээс мэдээлсэн. Тасалбар авах жуулчдын тухайд дараах материалыг бүрдүүлэх аж.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn цахим сайтаар ирэх  долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй гэх хоёр төрлөөр  борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц тасалбар юм байна.

Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох аж.

Харин гадаадын жуулчдын тухайд тасалбар авахдаа:

  • Албан бичиг
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  • Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn"  гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг албаныхан мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648542
0 эможи

keyboard_arrow_up