Уяач Э.Улаанхүү: Төрийнхөө наадамд ганц үрээтэй ирээд түрүүлүүллээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьд барианы зурхайд орж ирлээ.
Тайлбар: Шүдлэн насны морьдын уралдааны түрүү, аман хүзүү хоёр их ойрхон давхиж орсон бөгөөд тухайн мөчид "Түрүү магнайд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэн түрүүллээ" гэж хөтлөгч, тайлбарлагч нар мэдээлсэн.
Харин морьд барианд орсны дараа Хурдан морины салбар хороо бичлэг ухраан үзэж, Э.Улаанхүүгийн уясан хар шүдлэн аман хүзүүдсэн гэж үзжээ. Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэн Түрүү магнай болжээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Б.Пунцагжбалжирын хар шүдлэн орсон байна.
Уяач Э.Улаанхүү, Төрийн наадамдаа анх удаа морь мордуулж, түрүү магнай боллоо. Сайхан байна. Хар үрээ маань Дундговь аймгийн Луус сумын унаган адуу
-Өмнө ямар уралдаанд уяж уралдуулж байв?
-Улсын наадамд анх удаа тоосоо өргөж байгаа шинэ үрээ. Өмнө нь Хатан Туулын хурд, Өмнөговийн зүүн бүсийн наадамд түрүүлээд ирсэн. Булганд суманд сунгаагаа хийж байгаад ирсэн. Миний багш Чулуунбадраалтын Гансүх гэж миний ах байсан. Арваадхан настайдаа ахыгаа дагаж морь унаж ирсэн. Төрийн наадамдаа түрүүлээд үнэхээр баярлаж байна гэлээ.
Эх сурвалж: gogo.mn
|