НААДАМ 2023: Долоодугаар сарын 11-ний өдрийн баяр НААДМЫН ХӨТӨЛБӨР НААДАМ 2023: Долоодугаар сарын 11-ний өдрийн баяр НААДМЫН ХӨТӨЛБӨР
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НААДАМ 2023: Долоодугаар сарын 11-ний өдрийн баяр НААДМЫН ХӨТӨЛБӨР

2023 оны 7 сарын 11

Arslan.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 11-ний хөтөлбөрийг хүргэж байна.


ХӨТӨЛБӨР:

07:00 - 11:00 Азарганы уралдаан /Хүй долоон худаг/

08:00 - 19:00 Үндэсний шагайн харвааны хагас шигшээ тоглолт (32 баг) /Шагайн харвааны төв асар/

09:30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү  залах ёслол /Төв цэнгэлдэх хүрээлэн/

11:10 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2232, Их Монгол  Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой,  Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ. /Төв цэнгэлдэх хүрээлэн/

11:20 -12:40 Үндэсний их баяр наадмын нээлтийн арга  хэмжээ (Тусгай хөтөлбөрөөр) /Төв цэнгэлдэх хүрээлэн/

12:00 - 16:00 Их насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/

13:00 - 17:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

13:00 - 19:00 “Хөхүүрийн айраг” арга хэмжээ /Хүй долоон худаг/

13:00 - 16:00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

14:00 - 14:30 Үндэсний сурын харвааны нээлт /Сурын талбай/

14:00 “Соёлын наадам”-ын нээлт (Тусгай хөтөлбөрөөр) / Хүй долоон худаг/

14:30 - 17:30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг /Сурын талбай/

15:00 - 20:00 Үндэсний шагайн харвааны хагас шигшээ тоглолт /Шагайн харвааны төв асар/

17:00 - 19:00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

17:30 - 21:30 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг /Сурын талбай/

17:30 - 20:00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

21:00 - 24:00 “Улаанбаатарын үдэш 2023” үдшийн шоу тоглолт /Жанжин Д.Сүхбаатарын талбай/

24:00 Баяр наадмын ёслолын буудлага /Жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648901
0 эможи

keyboard_arrow_up