З.Мэндсайхан : Хар үрээ түрүүгээ аваарай гэж ерөөе, шарга аман хүзүүгээ авна аа
Үндэсний их баяр наадмын хурдан морины шүдлэн насны хурдан хүлгүүд барианд ороход морь бариачийн үйлдлээс болж түрүү, аман хүзүү хэн нь бэ гэж хэл ам татаад байсан билээ.
Ховд аймгийн Мянгад сумын Монгол Улсын Манлай уяач З.Мэндсайханы шарга үрээ түрүүлсэн ч морь бариачийн алдаанаас болж н.Пунцагбалжирын хар хүрээ аман хүзүүдсэн билээ. Харин морь бариачийн улмаас наадамчин олны дунд хэл ам, талцал үүсээд байсан юм.
Тэгвэл алдарт Уяач З.Мэндсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Бид шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа. Хар хүрээ түрүү аваарай гэж ерөөе. Комисс шийдвэрээ эргэж харах байхаа. Хүлэг нь хурдан байг ээ" хэмээн жиргэжээ.
З.Мэндсайханы хувьд төрийн наадамдаа 13 дахь жилдээ хүлгийн тоосоо өргөж байгаа бөгөөд өнгөрсөн жил мөн түрүү магнайг авч байсан билээ.