Хоббигоороо морин хуур сурсан хүүхдүүд Төрийн наадамдаа оролцож байгаадаа БАХАРХАЖ БАЙНА гэв Хоббигоороо морин хуур сурсан хүүхдүүд Төрийн наадамдаа оролцож байгаадаа БАХАРХАЖ БАЙНА гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хоббигоороо морин хуур сурсан хүүхдүүд Төрийн наадамдаа оролцож байгаадаа БАХАРХАЖ БАЙНА гэв

2023 оны 7 сарын 12

Arslan.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээнд мэргэжлийн болоод сайн дурын нийт 150 гаруй морин хуур тоглодог хүүхдүүд тогложээ. 

Морин хуур тоглодог хүүхдүүдийн дийлэнх нь сайн дураараа тоглож сурсан, хоббигоороо тоглодог 8-35 хүртэлх насны хүүхэд, залуучууд байсан байна. 

Морин хуурч хүүхдүүдийн сэтгэгдэл маш өндөр байсан бөгөөд үе тэнгийн найзуудыгаа хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа морин хуур тоглож сураарай хэмээн уриалж байв. Морин хуур хөгжим нь хүүхдэд оюун санаагаа төвлөрүүлэхэд маш сайн эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй хүүхдийг нийтэч олон найз нөхөдтэй болоход тусалдаг байна. Мөн урлаг соёлын мэдрэмжтэй, мэдлэгтэй болоход хэмжээлгүй нөлөөлдөг гэж наадамд оролцсон бяцхан суралцагч нар хэлж байв. 

Үндэснийхээ наадмаар үр хүүхдүүд нь морин хуур хөгжмөө тоглож, бахархаж байгааг нь харахад сэтгэл хөдөлж байгаагаа эцэг, эхчүүд, асран хамгаалагч нар сэтгэгдлээ илэрхийлж байв. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648952
8 эможи

keyboard_arrow_up