Архангай аймгийн харьяат улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, арслан цолтон боллоо Архангай аймгийн харьяат улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, арслан цолтон боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Архангай аймгийн харьяат улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, арслан цолтон боллоо

2023 оны 7 сарын 12

Arslan.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа болж дууслаа. 

Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди М.Бадарч болон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон үлдсэн юм.

Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж улсын арслан цолтон боллоо. Харин улсын харцага Ц.Бямба-Отгон найман үзүүрлэж үлсын гарди цолтон боллоо. 

Улсын гарди М.Бадарч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэнээр 100 жилийн ойг тохиож буй Архангай аймгийн ард түмнийгээ баясгалаа.

Харин Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон энэ жилийн наадамд үзүүрлээ улсын гарди цол хүртэв. Ингэснээр 2009 оноос хойш Өвөрхангай аймгийн бөх Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд шалгараагүй гэсэн статистикийг зогсоосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648976
0 эможи

keyboard_arrow_up