“10-аас доошгүй жил цэргийн алба хаасан алба хаагч ажлаас халагдвал 18 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно“
2023 оны 10 сарын 10
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Уг хуулийн төсөлд эмэгтэй цэргийн албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулж тооцох заалтыг тусгажээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Цэргийн алба хаагч орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болон эрүүл мэндийн шалтгаанаар, насны дээд хязгаарт хүрээд ажлаас халагдвал 18 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно гэсэн ерөнхий заалт байсан. Харин одоогийн хуулийн төсөлд цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан алба хаагчид гэж оруулж байгаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651639
1 эможи
зэвсэгт хүчнээс бусад нь
2023-10-10 21:46
Алба хаасан 1 жил нь 1.4 сард тооцогдож байна Зэвсэгт хүчин яагаад ажилласан жилийг ингэж тооцохгүй байна аа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: