Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ

2024 оны 7 сарын 03

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.

Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ. Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)
  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
  • Уралдаанч хүүхдийн карт
  • Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт
  • Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)
  • Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй

Жич: 2024 оны долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэл хийхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657803
1 эможи

keyboard_arrow_up