Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 10 сарын 28

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.10.08-2014.10.14/

 

МУИС-ийн Монгол хэлний багш, доктор профессор Г.Буянтогтох: “Өндөр” гэдэг үгийг яаралтай засмаар байна

Монгол хэлний найруулга, хэм хэмжээг сэтгүүлчид ихээр алдагдуулдаг. Сонины сэтгүүлчид харьцангуй гайгүй л дээ. Хэл найруулгыг жинхэнэ баллаж байгаа хүмүүс бол телевизийн сэтгүүлчид гэж би боддог. Жишээ нь юм бүр дээр өндөр гэсэн үг хэрэглэж байна. өндөргүй юм байхаа болилоо шүү дээ. Өндөр сэтгэгдэл, өндөр амжилт, өндөр цалин, өндөр тоо гээд яриад л байна. Энэ чинь орос, англи ярианы хэв маяг шүү дээ.   сүүлдээ наадам цагаан сар хоёроо тэгж ярих вий дээ гэж санаа зовох юм. Тиймээс яаралтай засмаар үг энэ өндөр гэдэг үг байна. өчнөөн олон үгийн сонголт байсаар байтал ганц үгээ л хэрэглээд байна. харийн хэл соёлоос аль болох татгалздаг байх хэрэгтэй юм. Бас арван жилийн хичээлийн эрхлэгч нар нэгдугаар, дөрөвдугаар гэж алдаатай яриад л байна. Уг нь дөрөвдүгээр, нэгдүгээр гэж ярина биз дээ. Буруу ярьж байгаа эрхлэгчийг шууд л ажлаас нь халах хэрэгтэй ш дээ. Тэгж байж бид эх хэлээ аварч чадна. /Нийслэл таймс 2014.10.14 №184/

Олонлог сургуулийн захирал Б.Баясгалан: Дунд сургуулиудад Рейтинг тогтоож, хүүхдүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй

Дунд сургуулийн хүүхдүүд өмссөн зүүсэн, ярьж, хэлж буйгаараа ялгагдана гэдэг бол хүнд асуудал. Бидний ирээдүй цаашдаа яаж хамтарч ажиллах юм бэ. Цаг хугацааг хамт туулах нэг л үеийнхэн. Нөгөө талаар өндөр төлбөртэй сургуулийн мөнгө хэрхэн зарцуулагдаж, хүүхдүүд ямар хэмжээний боловсрол эзэмшиж байна вэ гэдэг нь өөрөө том анхаарлын тэмдэг мөн. Тийм учраас хүүхдийн хүмүүжил, төлөвшилд төр өндөр төлбөртэй хувийн сургууль, хувьсгалийн сургууль гэж ялгахгүйгээр бодлогоор хяналт тавих цаг болсон. Тодорхой хууль дүрэм журмаар зохицуулдаг ч юм уу энэ хяналтыг хариуцах хэрэгтэй. Ер нь бол салбарын яам хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд төрийн өмчийн бус сургуулийг компанийн хэлбэрт нь оруулж, татвар зэрэг бодлогоор барьж эхлэхгүй бол сургууль гэдэг нэрийн дор орлого ашгаа нуух, мөнгө угаах зэрэг асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. /Өнөөдөр 2014.10.08  №233/

Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч М.Хамагүчи: Манай сургуулийн эрдэмтдийн Нобел хүртсэн цэнхэр гэрэл дэлхийн түүхэнд байгаагүй том нээлт болсон

Манай сургуулийн доктор профессор Ноёори Рёожи 2001 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртэж байсан харин 2008 онд доктор Масүкава Тошихидэ, КобаяашиМакото нар физикийн салбарт, доктор Шимомүра Осамү химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн юм. Дэлхийг бүрдүүлж буй хоёр төрлийн бичил биетэн байдаг гэж хоёр төрлийн бичил биетэн байдаг гэж олон улсын эрдэмтэд үзэж байсан. Манай сургуулийн эрдэмтэн хоёр биш зургаан төрөл байдаг гэдгийг олж нээсэн. Энэ нээлтийн хувьд дараа нь хийсэн судалгаануудаар баталгаажсан. Химийн чиглэлээр авсан Нобелийн тухайд гэрэлтдэг уургийг тогтоосон юм. Далайн од гээд гэрэл гаргадаг нэг амьтан байдаг даа. Уургийг нь ашиглаж болохыг тогтоосон. Энэ жилийн физикийн салбарын Нобелийг манай сургуулийн профессор Хироши амано, Исаму Акасаки нар хүртээд байгаа. Гар утас зэрэг зүйлсэд хэрэглэдэг цэнхэр өнгийн туяаны нээлтийг хийсэн юм. Бидний нэрлэдгээр бол лед гэрэл. Манай сургуулийн эрдэмтэд 1990-ээд онд хөх өнгийн лед гэрлийг зохион бүтээсэн юм. /Өдрийн сонин 2014.10.14 №246/

Эрээн хотын нэгдүгээр дунд сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Сайханцэцэг: Монголоос 700 гаруй хүүхэд Эрээн хотын дунд сургуульд суралцдаг

ӨМӨЗО-ны бүх гадаад оюутнуудын дунд зохиогддог уралдаан тэмцээнд Монгол хүүхдүүд идэвхитэй оролцож үргэлж дээгүүр байр эзэлдэг. Манай сургуулийг одоогоор 700 гаруй монгол хүүхэд суралцаж төгсөөд байна. сургуулиа төгсөөд Хятадын томоохон их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж байгаа хүүхэд ч цөөнгүй бий. Тухайлбал саяхан бүх монгол оюутнуудын дунд зохиогдсон хятад хэлний тэмцээнд манай сургуулийг төгссөн хүүхэд түрүүлж хамгийн өндөр оноо авсан. Мөн бээжин хот болон Хуйанань мужид зохиосон тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 15 сурагчийн нэгээр шалгарсан. Сургалтын төлбөрөө бид хагас жилээр нь авдаг. Нэг жилийн төлбөр 3000 юань. Үүнд дотуур байрны хэрэгсэл, сургуулийн дүрэмт хувцас, ном дэвтэр бичгийн хэрэгслийн зардал бүгд багтдаг. /Зууны мэдээ 2014.10.08 №240/

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10130
0 эможи
keyboard_arrow_up