Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хадгалах ромбо, дипломны хэрэг байна уу?

2014 оны 10 сарын 16

Манай улс "Ардчилалд" шилжсэнээс хойш хувь хүн өөрийнхөөрөө нээлттэй байх болсон. Нэг ёсондоо түүнд хэн нэгний оролцоотой сургууль соёлоо сонгодоггүй гэсэн үг. Тухайлбал, эрэлт ихтэй мэргэжлийг аав, ээжийнх нь зүгээс ирээдүйг нь бодож суралц хэмээхэд харин тэрбээр би ардчилсан улсад амьдарч байгаа хүн өөрөө сонголтоо хийнэ ээ гээд ажлын байр олдоцтой ч өрсөлдөөн ихтэй мэргэжлийг сонгодог нь нууц биш. Нэг хэсэг хуульч, эдийн засагч, нягтлан зэрэг мэргэжлээр олон арван хүн суралцаж төгссөн ч тэр болгон ажлын байр олддоггүй. Учир нь маш олон хүн энэхүү мэргэжлийг сонгож суралцан их, дээд сургуулиа төгсөн бакалаврын диплом өвөртөлсөн боловч ажлын талбар олдоц муу байсан. Ингээд тэдгээр төгсөгчид ажилгүй диплом өвөртлөгчдийн эгнээнд шилжих нь тэр.

Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн  тоо энэ оны есдүгээр сарын эцэст 47.6 мянга болсны 26.1 мянга нь эмэгтэйчүүд эзэлж байгаа аж. Энэхүү бүртгэлтэй ажил хайгчдын 33.9 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 3.7 мянган хүн буюу 9.9 хувиар буурчээ.

    Харин өмнөх сартай харьцуулахад 998 хүн буюу 3.0 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.7 мянга буюу 55.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 пунктээр өссөн. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2014 оны эхний 9 сард ажилгүй 72.9 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байна.

Бүртгэлтэй байсан 20.1 мянган иргэн ажилд зуучлагдан орсон бол  81.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Уг бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.9 хувийг магистр, доктор, 35.0 хувийг дипломын болон бакалаврын, 6.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 6.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 41.5 хувийг бүрэн дунд, 6.7 хувийг суурь, 2.0 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байгаа юм.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 22.8 мянга буюу 67.3 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хот болон Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Дундговь, Увс, Баянхонгор, Төв, Булган, Орхон, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.4-13.1 пунктээр илүү байна.

Хотын гудамжаар бакалаврын диплом өвөртлөгчид олон мянгаараа холхиж явна гэхэд хилсдэхгүй нээ. Гэхдээ тэдний ажилд орж чадахгүй байгаа нь юутай холбоотой бол гэж та бодож байна? Мөн ажлыг голж, шилж хийдэг зан нь хэт давамгайлж буй. Жишээлбэл, нэг байгууллагад ажилд ороход хамгийн бага ажлаас нт эхлээд өөрийнхөө бүх чадлаа дайчлан зүтгэхэд та амжилтанд хүрч тушаал дэвших гарц бий. Үүнийгээ олж харахгүй нэг л их том ярьж шууд л дарга, захирал албан тушаалын суудал ширээ ярьж суусаар бах байдгаараа ажилгүйчүүдийн эгнээнээсээ гарч чаддаггүй.

Энэ нь чанартай, чанаргүй их, дээд сургууль, коллежийн тоо ихссэнтэй шууд холбоотой.  Улсын болон хувийн өмчит 196 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж , эдгээрт жил бүр хэдэн мянган оюутан бэлтгэгдэж байгаа билээ. 2014-2015 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 орчим их, дээд сургуульд 180 гаруй мянган оюутан суралцаж байгаа гэх албан бус тоо бий.

Хүн болгон их, дэд сургууль төгсч хоолоо олж иднэ гэсэн хуульгүй. Гэхдээ хүн л болсон хойно үр хүүхдүүдээ мэргэжилтэй боловсон хүчин болгохыг хүсч, тэмүүлдэг. Гэвч сонголтоо зөв, алсын хараатай хийх хэрэгтэй байна. Учир нь эрэлт ихтэй мэргэжлээр төгсч чадварлаг боловсон хүчин болсон танд ажлын байр нээлттэй. Харин нийгэмд элбэгшсэн мэргэжлээр төгссөн мөртлөө сайн суралцаж төгсөөгүй бол нөгөө л дипломгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэсэн үг. Мөнгө, цаг заваа гарздан байж 4-5 жил суралцаж төгсөөд ажилгүй хийхгүй юм бол ромбо, дипломны хэрэг байна уу? Үүнийхээ оронд харин мэргэжил сургалтын төвд суралцаад өндөр цалинтай ажил хийвэл дээрсэн дээ. Хадгалах ромбо, диплом хэрэгтэй юу? эсхүл ажлын байртай амьдралаа аваад явах мэргэжилтэн байсан нь дээр үү...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10249
0 эможи
keyboard_arrow_up