Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МУИС-ийн захирал А.Галтбаяр оюутнуудаас хууль бус төлбөр авч байсан байна

2014 оны 4 сарын 03

Өнгөрсөн оны арван­хоёр­дугаар сард ШӨХТГ-т МУИС-тай холбоотой нэгэн гомдол иржээ. Тодруулбал МУИС-ийн  захирал А.Галтбаяр сургалтын төл­бөрөөс гадна 166 оюутнаас 280-аад сая төгрөгийг хууль бусаар авсан аж.

 

Тэрбээр дээрх тооны мөнгийг авах­даа удирдах зөвлөлөөрөө ч шийдэлгүй ганцаараа толгой мэдэн шийдвэр гаргасан байна. Ийм их хэмжээний мөн­гийг хаанаас яаж авсныг сонир­хоход оюутнууд сур­гууль дотроо мэргэжил со­лихоор ангиа өөрчилдөгтэй хол­боотой аж. Оюутнуудын энэ эрэлтийг А.Галтбаяр захирал овжноор ашиглаж нэг хүүхдээс 5-6 сая төгрөг бэлнээр авдаг байжээ. Өөрөөр хэлбэл оюутнууд тухайн сурч буй анги буюу үндсэн ангийн, шилжин орох гэж буй ангийн төлбөрт нийтдээ 5-6 сая төгрөг төлдөг гэсэн үг.

Бас нэг анхаарал татсан зүйл нь захирал дээрх мөн­­­гийг төрийн сангийн дан­санд тушаалгүй, зөвхөн сур­гуулийнхаа нэр дээр байдаг “Хөгжлийн сан” гэх дансанд хийдэг байсан явдал юм.

Баттай эх сурвалж “А.Галт­­баяр за­хи­рал энэхүү хэргийг нам дарж өргөдөл гомдол гар­­гасан цөөн оюутны төлбө­рийг буцаан өгч хууль бус үйлдлээ хав дарсан. Гэхдээ энэ хэргийг ШӨХТГ-аас яаж шийдвэрлэснийг бид мэдэх­гүй” гэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1063
0 эможи
keyboard_arrow_up