Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 11 сарын 05

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.10.29-2014.11.05/

 

Монгол-Оросын найрамдалт нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа: Олимпиадад дээгүүр байр эзэлсэн хүүхдүүд ОХУ-д суралцах боломжтой

Манай бүрэн дунд сургуулиудад жил бүр зохиогддог цөөнгүй олимпиад байна. Физик, математик гэх мэт хичээлийн олимпиадад тэргүүн болоод дээгүүр байр эзэлсэн сурагчид тэтгэлгээр шууд явна. Товчхондоо ногоон гэрлээр гарчихна гэсэн үг л дээ. Түүнчлэн жил бүр улсын хэмжээнд орос хэлний олимпиад болдог. Эндээс шалгарсан хүүхдүүд ч шууд хамрагддаг. Үүнээс гадна энэ жилээс нэвтэрч буй нэгэн ахицтай зүйл нь гэвэл орон нутгаас түлхүү оюутан, сурагч хамруулж эхэллээ. Өмнө нь дандаа л Улаанбаатар хотын сургуулийн  сурагчид хамрагддаг байсан. Орон нутгийн хүүхдүүд Орост сурах ийм боломж байдаг тухай мэдээлэлгүйгээс шалгалт өгч чаддаггүй. Үүнийг өөрчлөх зорилгоор энэ жил Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтарч дөрвөн аймагт бүсчилсэн орос хэлний баяр, олимпиад зохион байгууллаа. Нэг үгээр бүсчилсэн хэлбэрээр аймгуудыг ээлж дараалан хамруулж байгаа юм. Сая гэхэд л бид Өвөрхангай аймагт ажилласан. Өмнө нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт орос хэлний олимпиад зохион байгуулсан юм. Нийт оролцсон хүүхдийн 80 орчим хувь нь сертификат авч тэтгэлэгт хамрагдсан. Маргааш Дархан-Уул аймагт орос хэл, соёлын баяраа зохион байгуулах гэж байна. Мөн л бүсчилсэн хэлбэрээр явуулахаар төлөвлөөд байгаа. Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймаг болоод дээр дурдсан Дархан-Уул аймгийг хамарсан юм. Энэ ажил маргааш Дарханаас эхэлнэ. /Зууны мэдээ 2014.11.05 260/

Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нэргүй: Манайд гадаад хэлний түрэмгийлэл эрчимтэй явагдаж байна

Манайд сүүлийн жилүүдэд хэлний түрэмгийлэл хурдацтай явагдаж англи, орос, солонгос хэлээр хэт чамирхах үзэгдэл газар авч байна. Яг ийм байдлаар аманд ярианд нэвтэрч цаашлаад бичгийн хэлэнд орж ирдэг аюултай. Монголчууд шарын шашинтай болсноор төвд, Санскрит нэр томъяо орж ирсэн бол суурин амьдралд шилжиж байшин барилга бариснаар хяятад үгс нэвтрэх болсон байдаг. Тэгээд оросын нөлөөнд орсноор ямар болсныг бид мэдэх юм хойно. Одоо янз бүрийн хэлний довтолгоо түрэмгийлэл их болсон байна. Үүнэс сэргийлэх хамгаалах гол хэрмийн нэг бол урлаг, утга зохиол байх ёстой. Үнэндээ өнөө цагт Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Б.Догмид, С.Эрдэнэ нар шиг, Д.Нямсүрэн шиг яруу тунгалаг эх сайхан хэлээрээ зохиол бүтээл туурвидаг хүмүүс үгүйлэгдэж байна. Дээрээс нь хэлний эрдэмтэн судлаачид их ховор байгаа. /Үндэсний шуудан 2014.11.01 211/

Сэтгүүлч: “Үдийн цай” хөтөлбөрт анхаарал хандуулаач Л.Гантөмөр сайдаа

Ахиад л хүүхдүүд хордчихож. Бүр нэг биш хоёр аймагт хордлогын шинж тэмдэг илэрчээ. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн хүүхдүүд хордсон мэдээллийн мөрөөр орон нутгийн удирдлагууд түргэн авч онц байдал зарлах хэмжээнд хүрч ажиллаж байгаа юм байх. “Борооны дараа цув нөмөрнө” гэгч нь энэ.  Эх сурвалжийн өгсөн мэдээллээр хордлого авсан хүүхдүүдийн 55 нь эмнэлэгт, 19 хүүхэд гэрээр эмчин хяналтанд эмчлүүлж байгаа ажээ. Халуурч, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг хүүхдүүдэд илэрчээ. Одоогоор эмчилгээ эхэлсэн учраас биеийн байдал дээрдэж эхэлжээ. Иймээс цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд өгч буй хоолонд онцгой анхаарал хандуулах цаг нь болжээ. Л.Гантөмөр сайд аа. /Улс төрийн тойм 2014.11.03 203/

Сэтгүүлч: Ж.Соронзон захирлын сургууль хандив авдаг данстай байжээ

Монгол-Оросын хамтар­сан III сургуулийн захирлын албан тушаалд дархлагдсан Ж.Соронзонг солих цаг нь болсон бололтой. Тус сур­гуулийн захирлаар 20 жил ажилласан тэрбээр ерөн­­хий боловсролын сур­гуу­лийг мөнгө угаадаг биз­несийн бай­гууллага, ху­вийн ком­пани шиг болго­чихжээ. Үүнийг нь тус сургуулийн сурагч­дын эцэг, эх ч бараг хүлээн зөвшөөр­чихөөд бай­на. Сургуулийн багш нарыг сурагч­даас мөнгө татах, бэлэг авахыг хуулиар хориглосон. Гэтэл өнөөдөр “Орос III” сур­гуульд хүүхдээ оруулъя гэвэл наад зах нь дөрвөн сая төгрөг шаардлагатай. Хоёр сая төгрөг нь сургуулийн төл­бөрт, үлдсэн нь наагуур цаагуур, багш, захирлуудыг ар­галахад зарцуулагддаг гэх “цуу” яриа амнаас ам дамжин яригддаг. Хэдийгээр Ж.Сорон­зон захирал өөрий­гөө авлига авдаггүй хэмээн тас гүрийдэг ч үүний­гээ яаж нотлох юм бол. “Орос III”-т хүүхдээ нэгдүгээр ангид оруулах гэж хоёр сая төгрөгийн сургалтын төлбөр төлж, дээр нь Ж.Соронзон захиралд үнэтэй брэндийн бэлэг бэлэглэсэн гэж ам хадуурч байна лээ. Үүнийг Ж.Соронзон эцэг, эхчүүд өөрсдөө өгсөн гэж тайлбарлах байх л даа. Гэхдээ энэ зэргийн бэлэг өгөхгүй бол тэр сургуульд хүүхдээ оруулна гэж саналтгүй. /Өглөөний сонин 2014.10.31 188/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11430
0 эможи
keyboard_arrow_up