Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 61-р дунд сургуулийн барилгыг актлахаар боллоо

2014 оны 11 сарын 13

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/950 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн  61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах дунд сургуулийн нийт  69 сая 515 мянган  төгрөгийн   үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах юм. Данс бүртгэлээс хасагдаж байгаа хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаад үүрэг болгожээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11947
0 эможи
keyboard_arrow_up