Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Оюутнууд ерөнхий сайдад саналаа хүргүүллээ

2015 оны 1 сарын 09

МОХ-ны удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж дараахь санал, уриалгыг хүргүүллээ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог. Энэ зардалд улсын төсөвт жилд 100 гаруй тэрбум төгрөг тусгагддаг байна.

Монголын оюутны холбоо оюутан суралцагчдынхаа санал санаачилга болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан “Уриалга” гаргаснаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзахдаа танилцууллаа.

Уриалгад:

1. Магистр болон докторын шатлалын сургалтанд суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгож байгааг зогсоох.

2. Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмыг өөрчлөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад тэтгэлэг олгох.

3. Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.

4. Голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амьжиргааны түвшин, гэр бүлийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах гэжээ.

Үндэсний болон урамшууллын тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувийг оюутан суралцагчдад чиглэсэн бүтээн байгуулалт, оюутны номын сан, дотуур байр барих, дэлхийн тэргүүлэх чиглэлийн сургуулиудаас эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулахад зарцуулах саналыг Монголын Оюутны холбооны удирдлагууд Ерөнхий сайдтай уулзахдаа илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15436
0 эможи
keyboard_arrow_up