Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр ХУД-т амжилттай хэрэгжиж байна

2015 оны 1 сарын 22

 2014-2015 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, бага ангийн багш нар амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан багш нарынхаа заах арга ур чадварыг дээшлүүлж, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөөний дагуу үе шаттай ажлуудыг зохион байгуулж, сар бүрийн 20-нд бага ангийн сургалтын менежерүүд сургууль, хамт олонтойгоо хамтран шинээр санаачлан зохион байгуулсан шинэлэг ажил, үр дүнгээ  бусдадаа түгээн дэлгэрүүлж, хамтран суралцдаг болсон.

Хан-Уул дүүргийн багш нар мэргэжлийн багш нарын зөвлөлөө байгуулан  сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх , харилцан санал солилцох тогтсон өдөртэй болсон бөгөөд гурван бүсэд хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг.

Сурагчдын 1-р улирлын амралтаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран бага ангийн багш нартаа зориулан “Явцын үнэлгээнд суралцах арга зүй”, нийслэлийн Боловсролын газар, Боловсролын хүрээлэнтэй хамтран сурах бичгийн зохиогч нартай “Агуулгын зөрүү, түүнийг хэрхэн шийдвэрлэх” асуудлаар үе шаттай сургалтыг зохион байгуулсан бол  сурагчдын 2-р улирлын амралтыг тохиолдуулан нийслэлийн Боловсролын газрын сургагч багш нартай хамтран  “математик, монгол хэл, сургалтыг дэмжих үйл ажиллагаа, урлаг, хүн орчин, хүн ба байгаль, хүн ба нийгэм“ судлагдахууны багийн багш нарт зориулан гурван хоногийн сургалтыг зохион байгуулж байна.

Бусдаас харилцан суралцаж, хамтдаа хөгжих зорилгоор 26-р сургуулийн багш удирдлага, боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцсан  ба  Говьсүмбэр, Архангай аймгийн Өлзийт сумын багш, удирдлагуудын төлөөлөл тус дүүргийн Орхон, Орчлон сургуулиас туршлага судалж, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Чинбаатар дүүргийн хэмжээнд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүн гарч байгаа талаараа мэдээлэл хийлээ.
    
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16208
0 эможи
keyboard_arrow_up