Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургуульд их засвар хийнэ

2015 оны 2 сарын 04

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж байгаа "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулийн байруудад хийх их засварын төслийг хамтран хэрэгжүүлэгчид өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ удаад Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Дундговь, Дархан-Уул, Увс аймгийн сургууль, сургуулийн дотуур байруудад  623,199 ам.долларын хөрөнгөөр их засвар хийх юм. "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр" нь хөгжиж буй орнуудын олон талын хэрэгцээ шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газар 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр бөгөөд тухайн хөгжиж буй орны орон нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгждүүлдэг харьцангуй жижиг төслүүдийг тухайн оронд байрлах Япон улсын Элчин сайдын яамаар дамжуулан санхүүжүүлдэг хөтөлбөр юм. 
Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь Монголд анх 1990 онд хэрэгжснээс хойш Монголын бүх аймаг, орон нутагт хүрч, тусламж үзүүлж ирсэн болно. Монголын хувьд боловсролын салбарыг онцгойлон чухалчилж ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн 454 төслийн 60-с илүү хувийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварын төсөл эзэлж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17107
0 эможи
keyboard_arrow_up