Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАМТДАА” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2015 оны 2 сарын 09

    Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, бага суурь боловсролын багш нарын хамтын уялдаа холбоог сайжруулан тэдний  арга туршлагыг түгээн дэлгэрүүлж, ирэх хичээлийн жилээс хэрэгжих суурь боловсролын цөм хөтөлбөрийн бэлтгэл ажлын хүрээнд ХУД-ын 10 дугаар сургуулийн захиргаанаас санаачлан дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран “ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАМТДАА” хэлэлцүүлэг  2 дугаар сарын 5-нд “Нисэх-био” бүсийн Буянт-Ухаа цогцолбор, 10, 26, 59, 114-р сургуулиудын  багш, удирдлагуудын дунд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Төв аймгийн Алтанбулаг  сумын  ерөнхий  боловсролын сургууль,  34, 41-р сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарын төлөөлөл “Зочин багш”-аар уригдан оролцов.

Энэ удаагийн үйл ажиллагааны гол онцлог нь 10-р сургууль дээр сайн дураараа нэгдэн ажиллаж байгаа  бага ангийн судлагдахууны багт дунд ангийн мэргэжлийн багш нар чиглэл чиглэлээрээ хамрагдаж, ээлжит болон нэгж хичээлийн төлөвлөлтөө хамтран боловсруулж, хичээлийн хэлэлцүүлэг явуулж,  дахин засан сайжруулж бусад анги бүлэгтээ зааж  байгаагаа бусдадаа сурталчилсан.

5б ангид  математикийн хичээл заасан дунд ангийн математикийн багш Т.Отгон,  4а ангид хүн байгалийн хичээл заасан А.Чулуунбаяр нарын хичээлийн ололт амжилт, цаашид анхаарах зүйлийг хэлэлцлээ. Дунд ангийн мэргэжлийн багш нар бага ангийн судлагдахууны багт орж ажиллаж байгаа нь агуулгын зөрүүг арилгах нөхөх, бага дунд ангийн залгамж холбоо сайжран  багшийн мэдлэг боловсрол, заах арга барил дээшилж байна гэж 10-р сургуулийн захирал Ч.Уранчимэг ярьлаа.

10 дугаар сургуулийн багш, удирдлагууд Хөвсгөл аймаг, БГД-ийн 93-р сургууль, Багануур дүүргийн сургуулиудаас туршлага судалсан ба цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх менежментийн багийг байгуулан ажиллаж байна. Багш нарынхаа хичээлийг бичих техник хэрэгслэлээр бүрэн хангасан нь багш нарт тухайн заасан хичээлээ дахин үзэх, засан сайжруулах бусдад түгээн ашиглах боломж бүрдсэн сайхан ажил болсон байна.

3 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургууль дээр 3-4 үзүүлэх хичээл бэлтгэж, хичээл заан  хэлэлцүүлэг хийж харилцан туршлага солилцохоор боллоо.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17319
0 эможи
keyboard_arrow_up