Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 2 сарын 18

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.12-2015.02.18/

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн албаны дарга Л.Батцэцэг: Сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасч болохгүй

Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн хичээл цагаар ордог байсан. Учир дутагдалтай зүйл олон байв. Мэргэжлийн эмч тухайн хичээлийг заадаггүй. Багш нар заадаг байлаа. Тэгэхээр мэргэжлийн эмч биш учраас сурагчдад бүрэн гүйцэд мэдлэг өгч чаддагүй. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасч болохгүй. Хэрэвхасчихвал хүүхдүүд ЕБС-иас эрүүл мэндийн ямар ч мэдлэггүй төгсөнө шүү дээ. Эрүүл мэндийн мэдлэг авах ямар ч эрхгүй болж байна гэсэн үг л дээ. Уг нь эрүүл мэндийн хичээл сургалтын хөтөлбөрт зайлшгүй байх ёстой.Хүүхэд өөрийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар мэдээлэл авах хэрэгтэй. Ирээдүйд эцэг, эх болно. Тэгэхээр багаас нь энэ талын боловсролыг олгох хэрэгтэй гэж бодож байна.2015.02.13 №030

Стандартчилал хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр:  "Боловсон хүчнээ бэлтгэж, тоног төхөөрөмжөө шинэчилнэ” 

 

Жил бүрийн хоёрдугаар сард Стандартчилал хэмжилзүйн газрын удирдах ажилтаны зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ зөвлөгөөнөөр өнгөрсөн оныхоо хийсэн ажлыг дүгнэж ирэх онд хийх ажлаа тодорхойлдог. Энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөн нэлээд онцлогтой болж байна. Учир нь Засгийн газар шинэчлэгдэж сайд маань томилогдлоо. Мөн энэ жилийн гол чухал асуудал бол эрхзүйн орчин юм. Энэ төсөл эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилттой. Тиймээс эрхзүйн орчныг зайлшгүй шинэчлэх юм. 2015.02.18 №31 (4957)

Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн О.Төгөлдөр:400-гаас дээш оноо авч байж элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

Журамд Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон. Тодруулбал, өмнөх оны төгсөгч, монгол хэл, бичгийн шалгалтад заавал онлайнаар бүртгүүлнэ. Өнгөрсөн жил энэ шалгалтыг анх удаа авсан болохоор босго оноо тогтоогоогүй байсан. Харин энэ жил босго оноог 400 болгосон. Өөрөөр хэлбэл, 400-гаас дээш оноо авч байж элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрх нээгдэнэ. Монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа авна. Эхний удаа 400-гаас доош оноо авбал дахин шалгалт өгөх боломжтой.  2015.02.13 №038, 039/5433, 5434/  

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17912
0 эможи
keyboard_arrow_up