Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Зүүдний тухай Карл Юнгийн алдартай ишлэлүүд

2015 оны 3 сарын 04

Сэтгэцийн эмч, аналитик сэтгэл судлалыг үндэслэгч, зүүдэнд анх удаа анализ хийсэн цөөн хэдэн эрдэмтдийн нэг, өрнө дорнын философи судлаач Карл Густав Юнг

№1 Хамгийн гүнд, хамгийн нууцлаг орших, хэний ч үл таних хаалгаар нэвтрэх аваас тэнд ёс суртхуунаас ангид урт удаан үргэлжлэх шөнийн сэтгэцийн амьдралтай таарна. Тэнд хичнээн ёс суртхуунлаг эго байгаад ч нэмэргүй. Бүх эго тус тусдаа салангид орших болно. Одод үй түмэн харагддаг ч мананцарууд дунд яаж хийгээд тусдаа оршдогийг харах болно. Ухамсар ч бас тусдаа оршдог. Гэхдээ зүүдний түнэр харанхуйн дунд бид ухамсраа илүү юниверсал, цар хүрээнээс давсан, бодит үнэн болгосноор хаа хүрэх газраа ойлгодог. Зүүдэнд хүн бүхэллэг шинжийг олох бөгөөд бүхэллэг шинж ч бас тэр өөрөө юм. Нүдэнд үл үзэгдэх, ёс суртхуунд нуугдсан бүхэн зүүдэнд нэгдэн нийлж ил гарах болно. Энэ нь зүгээр нэг утгагүй яриа, тэнэглэлийн аль нь ч биш юм.

"The Meaning of Psychology for Modern Man" (1933). In CW 10: Civilization in Transition. P.304

№2 Одоогоор нэг ч шүүмжлэл, үл ялгаварлал зүүдний талаарх миний бодлыг өөрчилж чадаагүй байна. Зүүдний харагдах байдал нь өнгөц төдий ч зүүдний амьдралаас ирдэг мессеж нь маш ойлгомжтой байдаг. Нэгэн бүхэллэг зүйлийн нэг талыг нь бидний ухамсартай сэтгэц эзэлдэг гэж үзвэл ухамсар нь шөнө, ухамсарт бус нь сэрүүн үед бөхдөг байх нь. Хэн ч сэрүүн үеийн ухамсарт амьдралд эргэлздэггүй хэрнээ ухамсарт бус сэтгэцийг юунд үл тоомсорлоно вэ ? Тэд хоёул бидний амьдралын чухал хэсэг бөгөөд заримдаа сайхан амьдралын төлөө бодит үнэнийг өгүүлнэ, эс бөгөөс нүдэнд харагдах, гарт баригдах сэрүүн үеийн амьдралаас ч дор зүйлийг үзүүлдэг билээ.

"The Practical Use of Dream Analysis" (1934). In CW 16: The Practice of Psychotherapy. P.325

№3 Зүүдийг соёлтой, боловсон хүнд байх ямар ч чанартай нь харьцуулах боломжгүй. Хүн зүүдээ зүгээр л яриад өнгөрөх бус өөртөө нь холбоотой зөн совин мэт хүлээн авдагаас болж өөрийгөө болон бодит амьдралаа ялгаж чадахгүйд хүрдэг. Соёлтой, иргэншсэн хүний хувьд зүүд бол ямар ч утгагүй зүйл хэдий ч зарим хүмүүс зүүдний сэтгэл хөдөлгөм, ер бусын үзэгдэлд онцгой ач холбогдол өгдөг учраас л зүүд бол ер бусын, онцгой зүйл гэх итгэлийг хүнд төрүүлдэг байна.

"The Psychological Foundations of Belief in Spirits" (1920). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P.574

№4 Зүүдийг судалдаг сэтгэл судлалын салбар нь "Харьцуулсан анатом" хүний биеийг судалдаг шиг хүний сэтгэцийн бүтэц, түүний хөгжлийн тухай мэдлэгийг бүтээснээр харьцуулсан сэтгэл судлалын шинэ үүд хаалгыг нээж өгнө хэмээн би итгэдэг юм. 

"General Aspects of Dream Psychology" (1916). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 476

№5 Зүүдний элемент бүр нь сэтгэцийн бүтцийг харуулна, бас түүнийг сэтгэцийн бүтээгдхүүн ч гэж хэлж болно. Тиймээс зүүднээс олдох бүх зүйл амьдралынх нь бүх зүйл гэж бас ойлгоорой. Хүний амьдрал зөвхөн инстинкт үйлдлээр хязгаарлагдахгүй, харин бие махбодь болон сэтгэцийн ахуй, дур хүсэл, хэрэгцээ, янз бүрийн истинктээс бүрддэг учир зүүд ч бас тэр бүхний тухай өгүүлдэг. Тиймээс зүүдийг яг үүгээр эсвэл ийм элементээр гэж тайлбарлах боломжгүй. Хүний сэтгэцийг яг ийм байдаг гэх нэг ч инстинктийн онол байхгүй учраас дээрх тайлбар буруу гэдэгт итгэл байж болно.

"General Aspects of Dream Psychology" (1916). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 527

№6 Зүүд гол төлөв санаа зовохуйц үзэгдлээр дүүрэн байдаг. Тиймдээ ч зүүдийг утгагүй, дэмий гэх санааг өөгшүүлж, зүүдний гадаад үзэмжинд хүн будилж орхидог болов уу. Тэгэхээр аалзны тор мэт ээдрээтэй зангилааг тайлахын тулд хүн шургуу хичээл зүтгээлээрээ чамбай ажиллах ёстой болдог. Харин эцэст нь үнэний сэжүүрийг атгаснаар нууц, учир битүүлэг дундаас өөрийгөө олох бөгөөд  зүүд ач холбогдолтой гэдгийг ойлгох болно. Гэхдээ энэ нь хүмүүсийн дунд дахь зүүдний мухар сүсгээс илүү үнэн мэдлэг юм. 

"On the Psychology of the Unconscious" (1953). In CW 7: Two Essays on Analytical Psychology. P.24

№7 Логиктой, ёс суртхуунлаг, ёс зүйтэй хүслээ биелүүлдэг зүүд гэж бараг л байхгүй. Зүүд ихэвчлэн этгээд байдлаар харагддаг ба ичиж үхмээр, утгагүй дэмий санагдуулдагаас хүн түүнийг "ямар ч хэрэггүй" зүйл гэж өөртөө итгүүлдэг байна. 

"On the Nature of Dreams" (1945). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 532

№8 Зүүд нь ухамсарт бус сэтгэцийн өөрийгөө илчилдэг үнэн төрх. Зүүдний детайл бүр жинхэнэ мөн чанарыг илтгэдэг. Тиймээс бидний ухамсар байх ёстой газраасаа дэндүү холдож, мухардалд орох үед буцах зүгийг заах хөтөч нь зүүд болдог юм.

"The Meaning of Psychology for Modern Man" (1933). In CW 10: Civilization in Transition. P.317

№9 Сэрүүн үеийн (Өдрийн) амьдралд бидний нүдэнд үзэхдэх, гарт баригдах зүйлс ухамсрын хязгаарыг үл давна. Харин зүүдлэх үед нүдэнд үзэгдэх, гарт баригдахаас эсрэг өөр зүйлс ухамсрын хязгаарыг давж өөр ертөнцийг бүтээдэг. Зүүдээ өөрийн хүслээр бүтээдэг гэж бодьё, тэгвэл зүүд өөрөө бидэн дээр ирдэг шиг тийм зүйлийг мэдэрч чадахгүй. Бидний дур зоргоор зүүд хувирна гэж байхгүй, түүнд өөрийн гэсэн хууль л үйлчилнэ. Сэтгэцийн цогц тогтолцоо бүхий бие даасан шинжтэй нь илт байдаг. Зүүдэнд ямархуу сэдэл, зорилго байгааг бид мэдэхгүй. Тэгэхээр зүүдийг ухамсарт бус сэтгэцийн гаралтай гэж хэлэхээр байна. Чингэхдээ түүнд буй өөрийн гэсэн цогц тогтолцоо, хууль дүрмээр ухамсарт амьдралыг удирддаг гэх санааг бид дэвшүүлдэг юм. 

"The Psychological Foundations of Belief in Spirits" (1920). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P.580

№10 Унтаж байхад фантаз зөгнөлүүд бидний зүүдийг эзэмддэг бол өдрийн цагаар энэ фантазыг бид цааш үргэлжүүлэхдээ мөрөөдөл болгодог. Ийн бид ухамсар, ухамсарт бус амьдралын турш дарагдсан бодол, сэтгэлийн шархнаас үүдэлтэйгээр тасралтгүй фантазалсаар байдаг. 

"Problems of Modern Psychotherapy" (1929). In CW 16: The Practice of Psychotherapy. P.125

№11 Зүүд бол ухамсарт бус сэтгэцийн тусгай хэл яриа юм. Өдрийн цагаар ажилладаг сэтгэцийг бид ухамсар хэмээн нэрлэдэг. Тэгвэл шөнө ажилладаг сэтгэц ч гэж бий, үүнийг фантазаар дүүрэн ухамсарт бус сэтгэц гэдэг.

"The Practical Use of Dream Analysis" (1934). In CW 16: The Practice of Psychotherapy. P.317

№12 Зүүдийг дарагдсан бодол санаа, дур хүслээ хангаж байгааг харуулдаг гэх нь хоцрогдсон ойлголт юм. Түүнд айдас, дур хүслийн илэрхийлэмж нуугддаг нь мэдээжийн хэрэг. Гэхдээ бусад хүчин зүйлс нь яачихсан хэрэг вэ ? Зүүдэнд бодит үнэн ч байна, төөрөгдөл ч байна, тэр бүү хэл философилог яриа, ой дурсамж, санаа төлөвлөгөө, зөн билэг, ер нь өөр юу байдагийг бурхан л мэднэ байх.

"The Practical Use of Dream Analysis" (1934). In CW 16: The Practice of Psychotherapy. P.317

№13 Зүүд бол дур хүслийн биелэл гэх Фройдын үзлийг эсэргүүцдэг хүний хувьд би хэлье. Зүүд бол ухамсарт бус сэтгэц ямархуу түвшинд байгааг бэлгэдлээр үзүүлдэг эмх цэгцгүй хөрөг зураг [цээж зураг] юм.

"General Aspects of Dream Psychology" (1916). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 505

 

№14 Миний ажигласнаар зүүн африк дахь зэрлэг омгууд, ялангуяа "томчууд"-ынхан (оточ, шидтэн, овгийн ахлагч) зүүд том л байдаг. Энэ нь балар эртний индикатор байж магад. 

"The Meaning of Psychology for Modern Man" (1933). In CW 10: Civilization in Transition. P.324

№15 Паралел (Өөр ертөнцөд ухамсартайгаар амьдарч буй мэтээр зүүдлэх) зүүд байдаг эсэхийг би үгүйсгэдэггүй. Гэхдээ зүүдэндээ ухамсартайгаар бусдын дэмжлэгийг авч, зүүднийхээ агуулгыг өөрөө шийдэж буй тийм кейс миний амьдралд маш, бүр маш цөөхөн байсныг хэлье. 

Psychology and Alchemy (1944). CW 12: P. 48

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18543
1 эможи
keyboard_arrow_up