Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 3 сарын 06

Боловсролын салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.02-2015.03.06/

 

Цэцэрлэгийн бохирын шугам задарч, хаалгаа барихад хүрчээ
Даарин дээр давс гэгчээр 500 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэг хаалгаа бариад долоо хонолоо. Цаашид энэ байдал хэр удаан үргэлжлэхийг тааж хэлэх аргагүй. Тус цэцэрлэгийн барилга 1986 онд ашиглалтад орсон. Бас ч гэж "залуу" цэцэрлэгүүдийн тоонд зүй ёсоор орох ч хүйтний улиралд барьсан учраас чанарын шаардлага хангадаггүй гэнэ. Хэдэн жилийн өмнөөс л шугам хоолой нь байн байна, задарч хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн үлгэрээр урсгал засвар хийж, хэсэг хэсгээр нь сольдог байжээ. /2015.02.06 №52 Өнөөдөр сонин сэтгүүлч Э.Эрдэнэцэцэг/


Сурагчдын хичээлийг 10 цагаас хойш эхлүүлэх нь тохиромжтой 
Өсвөр насныхны нойрны хуваарь бусад насныхнаас өөр байдаг аж. Учир нь, унтаж байхад шөнө дунд ялгардаг мелатонин гэх бодис өглөөний 10 цагт ялгарч дуусдаг. Мелатонин гэх бодис нь шөнө дунд ялгардаг гармон бөгөөд дунд тархины дээд хэсэгт орших вандуй хэлбэрийн булчирхайнаас ялгардаг. Шөнийн турш ялгарсан энэхүү бодис 12 цагийн турш цусанд агуулагддаг аж. Тэгэхээр тухайн бодис ялгарч дуусаагүй байхад хичээл орох нь хүүхдийн ойлголтод нөлөөлдөг. Өсвөр насны хүүхдийн хичээл эхлэх үед тэдний тархи бэлэн бус байдаг тухай "Mount Signai" төв эмнэлгийн нойрны өвчний лабораторийн эмч, доктор Белен Эспарис хэлсэн байдаг.   /2015.03.02 №38 Үндэсний шуудан сэтгүүлч Б.Одончимэг/
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18653
0 эможи
keyboard_arrow_up