Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж, хичээлийн тоо нэмэгдэв

2014 оны 2 сарын 06

Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй су­рагчдыг их дээд сургуульд элсүүлэх гол шалгуур болдог Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өчигдөр 09:00 цагаас улс орон даяар эхэлсэн. Үүнтэй холбогдуулан БШУЯ болон Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.
Энэ жилээс ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Тухайлбал 2014-2015 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэхээр шалгалт өгөх бүх шалгуулагч монгол хэл бичгийн шалгалт өгсөн байх шаардлагатай болжээ. Мөн ЭЕШ-ын шалгалт өгөх нэг хичээлийн бүрт­гэлийн хураамж өнгөрсөн жил 4800 төгрөг байсан бол энэ жил 5800 төгрөг болсон байна. Үүнтэй холбогдуулан сал­­барын мэргэжилтнүүдээс дараах тодруулгыг авлаа.

ЭЕШ-ын бүртгэл 2014 оны хоёрдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 21-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд амжиж бүрт­­­гүүлээгүй, ямар нэгэн байд­лаар буруу бүртгүүлээд хасагдсан тохиолдолд дахин бүртгэхгүй, бүртгэлийн ху­гацааг сунгахгүй гэдгийг ан­хааруулсан нь дээр байх. Онлайн бүртгэл www.eec.mn веб сайтад байгаа.
Энэхүү бүртгэлд 2014 онд бүрэн дунд боловсрол эзэмш­сэн иргэн өөрөөр хэл­бэл энэ онд төгссөн шал­гуу­лагч болон өмнөх онд төгссөн бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэд шалгалтад хамрагдах боломжтой. ЭЕШ-ын журамд тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа. Жишээ нь их, дээд сургууль, коллежид эл­сэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалт заавал өгснөөр дараагийн ЭЕШ орох эрхээ авна.
Өөрөөр хэлбэл монгол хэл бичгийн шалгалт өгсөн гэдгийг нь батлах таних тэмдгийг бүртгэлийн хуудас дээр нь нааж өгөх юм. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтын тест, уншиж бодох даалгаврыг хөнгөн хэлбэрээр боловсруулж эхэл­сэн. Тэгэхээр монгол хэл бичгийн хичээл сонгоод, их дээд сургуульд орох гэж байгаа хүүхдүүдийнхээс өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтад хураамж авахгүй. Бүх зардлыг улсын төсвөөс гаргаж байгаа.

Их, дээд сургуульд орох гэж байгаа шалгуулагчийн бос­го оноог 400-гаар тог­тоо­­сон. Өөрөөр хэлбэл шал­гуулсан хичээлдээ 400 оноо авч чадаагүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин сургуулиуд ямар босго оноо тавихыг би хэлж мэдэхгүй. Тухайн сургуулиуд өөрсдийн босго оноог тогтоож өгсөн байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
238
0 эможи
keyboard_arrow_up