ФОТО: “Өнөөдрийн Монгол”-ын өнгийг тольдохуй
2019 оны 8 сарын 22
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
Хөтөлбөрт хамрагдсан ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монгол гэсэн зургаан орны гэрэл зургийн 20 орчим сэтгүүлч, сурвалжлагч 101 фото бүхий тайлант үзэсгэлэнгээ өчигдөр дэлгэсэн юм.
Тэд энэ сарын 12-20-нд Улаанбаатар хот-Хэнтий-Дорнод аймагт ажиллаж Монгол ахуй, хөдөө тал, үзэсгэлэнт байгаль, соёл уламжлалыг харуулсан торгон агшнуудыг гэрэл зурагт мөнхөлжээ.
Өнөөдрийн Монголын өнгийг олон улсын гэрэл зурагчид хальснаа өнгөтэй,гэрэл гэгээтэйгээр буулгасан фото үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607106
0 эможи
Зочин
2019-08-22 10:54
сайн
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: