2020 онд БНСУ-ын Засгийн газрын ТЭТГЭЛГЭЭР бакалаврт суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа
2019 оны 9 сарын 12
2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.
1. Бүртгүүлэх хугацаа: 9.30 (Даваа)-10.7(Даваа)
- Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа-Баасан)
- 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30),
- 10.3 (Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр тул амарна.
2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 4 хүн
- Монгол Улсын харъяат иргэн
- 2020.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
- 25 нас хүрээгүй байх (1995.3.1-нээс хойш төрсөн иргэн)
4. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон тавигдах шаардлага (хавсралтаас харах) 5. Холбоо барих
- БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
- Утас : 976-7007-1020 , (E-mail) kormg_cul@mofa.go.kr
- БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн
- Вэб хуудас (www.niied.go.kr) [English version – Korean Government Scholarship Students – Q&A, NOTICE]
- kgspniied@korea.kr
Хавсралт: “2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутныг сонгон шалгаруулах журам” англи, солонгос хэлээр.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607971
0 эможи
Зочин
2019-09-12 14:28
Зочин
2019-09-12 11:46
мэдээлэл өгсөнд баярлалаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: