Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол тэмүүлэл“ сургуулийг хөөж байгаа асуудалд гишүүн Ж.Энхбаяр нөлөөлсөн гэв

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Монгол Улсад олон улсын кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн гурван сургуулийн нэг болох "Монгол тэмүүлэл" сургууль өөрийн байраа алдах нөхцөл үүссэн тухай тус сургуулийн эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус сургууль анх 2017 оноос өөрийн гэсэн хичээлийн шинэ байртай болж, өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ. Мөн онд Ерөнхий боловсролын 133 дугаар сургууль үүсэн байгуулагдаж, "Монгол тэмүүлэл" сургуулийн хичээлийн байрын 1, 3-р давхарт түр хичээллэх болсон байна. Гэтэл одоо "Монгол тэмүүлэл" сургуулийг байраа чөлөөлж өгөхийг шаардаж байгаа аж.

Arslan.mn

Энэ талаар Эцэг эхийн төлөөлөл Г.Эрдэнэ " Олон улсын сургалтын хөтөлбөртэй лаборатори сургуулийн тоог нэмэх Засгийн газрын зорилтын хүрээнд төрийн өмчийн "Монгол тэмүүлэл" сургууль анх байгуулагдсан. Кембрижийн хөтөлбөрт сургуулийн стандарт, шаардлага нь өндөр байдаг. Тиймээс ч Монгол тэмүүлэл сургуулийн байрыг кембрижийн сургалтын стандарт шаардлагын дагуу барьж 2017 онд ашиглалтад оруулсан.

Гэвч одоо 133 дугаар сургуулийг оронд нь оруулж, манай сургуулийг тухайн байрнаас гарахыг шаардаж байна.

Ердөө гурван сарын өмнө БСШУС-ын сайд, УИХ-ын дарга  133 дугаар сургуулийн барилгыг шинээр барихаар төсөв хөрөнгийг нь шийдэж өгсөн ч одоо шийдвэрээсээ буцаж, манай сургуулийг хөөж байгааг бид эсэргүүцэж байна" гэв.

Мөн эцэг, эхийн төлөөлөл энэ шийдвэрт Баянзүрх дүүргийн 26-р хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нөлөөлсөн гэж хардаж байгаа аж. Учир нь Ж.Энхбаяр тус хорооноос сонгогдохдоо хичээлийн шинэ байр барьж өгнө гэж амлажээ. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд Кембрижийн хөтөлбөрийг зогсоож, “Монгол тэмүүлэл” сургуулийг байрнаас нь хөөж байна гэж тэд үзэж буй юм байна. Хэрвээ тус сургууль хичээлийн байраа өгвөл сургалтын эрхээ алдах байдалд хүрэх аж.

Arslan.mn

"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн зөвлөл хүүхдийнхээ ирээдүйн төлөө тууштай тэмцэхээ илэрхийллээ. Тэд удахгүй Төрийн ордон, Боловсролын яам болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ажлын байрны гадаа жагсаал, цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608174
0 эможи

Зочин
2019-09-17 20:22
keyboard_arrow_up