Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАГШ НАР: Шаардлага хангахгүй “үдийн цай“-г хүүхдүүдэд өгөхгүй гэсний төлөө хариуцлага тооцуулж байна

2019 оны 10 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн 1-р дунд сургуулийн захирлын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тус сургуулийн эцэг эхийн холбоо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд нийслэлийн Нэгдүгээр сургуульд сүүлийн гурван жилийн турш үдийн цай нийлүүлж байсан компанийн гэрээг гэнэт буюу 2019 оны наймдугаар сард цуцалсан гэдгийг хэллээ. Ингэхдээ тухайн компаниас авсан арчдасын шинжилгээ шаардлага хангаагүй гэдгийг үндэслэсэн гэсэн боловч шинжилгээний хариу гараагүй байхад гэрээ цуцалсан гэдгийг тус компанийн төлөөлөл хэлж байлаа.

Харин эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүд ханиад гүйлгэсэн хэмээн бодож байсан ч тухайн үед буюу аравдугаар сарын 1-нд нийлүүлсэн үдийн цайнаас хордлого авч гүйлгэсэн байж болзошгүй байгааг хэлж байв.

Arslan.mn

1-р сургуулийн багш Ч.Чагцал: "ТТ фүүдс" ХХК нь хаяг, шошго нь мэдэгдэхгүй, хатсан боов, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй жүүс өгч байна. Үүнээс болж нэг ангийн гурван хүүхэд өвдсөн. Гэвч манай сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Цогзолмаа Үдийн цайны талаар ярьж болохгүй гэж багш нарын үг хэлэх эрхийг хянаж, цагдаж байна. 

Ийм хүнс хүүхдүүдэд өгүүлэхгүй хэмээн багш нар мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Ингээд НМХГ-аас н.Отгонбор гэдэг байцаагч ирсэн. Тэр байцаагч уг хэрэгт зөрчлийн хэрэг нээсэн тул бидэнд анхааруулсан.

 Шаардлага хангахгүй үдийн цайг хүүхдүүдэд өгөхгүй гэсний төлөө ёс зүйн хариуцлага тооцуулах болоод байна " гэв.

1-р сургуулийн багш Ч.Энхнасан "Есдүгээр сарын 30-н үдийн цай ирээгүй. Аравдугаар сарын 1-нд хоёр өдрийн үдийн цай гээд тус бүр хоёр боов болон шүүс ирсэн. Би 10:30 цагт биеийн тамирын хичээлийн дараагийн цаг дээр хүүхдүүдэд үдийн цайг нь өгсөн. Ингээд маргаашнаас нь гурван хүүхдийн эцэг эх утасдаж "Хүүхэд нь гүйлгэж хичээлдээ очих боломжгүй байна" хэмээн хэлсэн. Тиймээс би эмчдээ нөхцөл байдлыг хэлсэн. Ингээд маргааш нь мэргэжлийн хяналтын байцаагч ирж, зөрчлийн хэрэг нээж байгаагаа хэлээд явсан." гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
609323
5 эможи

дарамханд
2019-12-04 01:28
үдийн цай хөтөлбөрт хяналт огт байдагүй сургуулийн дарга нарын танил хамаатан садангууд үйл ажилгаа явуулж ,хоол өгсөн нэр зүйгээд улсаас их мөнгө авч бна, үүнийг зогсоох ,хэрэгтэй , арай ч дээ гэмээр юм өгдөг эцэг эхчүүд ,эргүүл хийдэг ,, энэ үедээ үдийн цайнд хяналт тавbж ,зохих газарт бичлэг хийж танилцуулж ,илтгэх хуудас бичиж баймаар байна , засаг дарга, захирал , хчналтын албанд үүрэг болгох хэрэгтэй
Зочин
2019-10-16 23:11
Зочин
2019-10-16 12:00
keyboard_arrow_up