ЕБС-уудад 4.3 сая долларын үнэтэй лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2020 оны 1 сарын 09
Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо.
Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжиж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслийн хүрээнд:
- 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн,
- 134 сургууль физикийн лабораторийн тоног төхөөрөмж,
- 100 сургууль химийн лабораторийн тоног төхөөрөмж,
- 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж,
- 316 сургууль аудио-видео хэрэгсэлтэй болж буйг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар сургуулийн захирлуудад гардуулан өгөв.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612447
0 эможи
Зочин
2020-01-09 22:40
Зочин
2020-01-09 15:41
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: