Арван аймагт СУРАГЧДЫН АМРАЛТЫГ сунгалаа
2020 оны 1 сарын 10
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан.
Харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын амралтыг сунгах эсэхийг тухайн аймгийн Засаг дарга нөхцөл байдалдаа тулгуурлан захирамж гаргаж шийдэх эрхтэй юм.
Тэгвэл хөдөө орон нутагт ч ханиад, томууны дэгдэлт их байгаа аж. Өнөөдрийн байдлаар 10 аймаг сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан байна.
Тодруулбал, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Ховд, Увс зэрэг 10 аймагт сурагчдын амралтыг сунгаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаагаад байгаа тухай БСШУСЯ-наас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612477
0 эможи
Зочин
2020-01-10 18:19
Зочин
2020-01-10 14:13
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: